Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр авч явлаа

Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр /2021.4.12/ "Hunnu air" компанийн онгоцоор БНСУ-руу авч явлаа. Түүний биеийн байдал хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тархины хүнд бэртэл гэмтлээс шалтгаалан энэ сарын 2-ноос эхлэн бүтэн унтуулга, амьсгалын аппараттай байгаа түүнийг ар гэрийнх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явж байгаа аж.

Онгоцонд ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж яваа юм байна. Эмч нарын баг өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцах гэнэ.

  • Шинэ
  • Их уншсан