“НАТО”-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо даваа гарагт эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд “НАТО”-гийн удирдагчдын уулзалтад анх удаа оролцож байна. Тэрбээр Их Британид болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа ийнхүү Бельгид хүрэлцэн ирсэн нь энэ юм.

“НАТО”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, энэхүү уулзалтаар Атлант дамнасан харилцаанд шинэ эринийг нээнэ гэдэгт найдаж буйгаа удирдагчдын хэлэлцээ эхлэхээс өмнө илэрхийлсэн байна. Талууд өнгөрсөн онд нийтлэгдсэн “НАТО-2030” тайланд тусгасан саналуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Үүнд байгууллагын шинэчлэл хийхийг уриалсан байснаас гадна Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөний талаар анх удаа дурдсан байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан