НҮБ: Антонио Гутерресийг улираан томиллоо

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийг улираан томилжээ. Түүнийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дахин таван жилийн хугацаагаар НҮБ-ыг удирдуулах саналыг энэ сарын эхээр Аюулгүйн зөвлөлөөс санал болгосон юм. Тэрбээр 2017 онд Бан Ги Мүнийг залгамжлан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгээр ажиллаж эхэлсэн юм.

Өдгөө 72 настай Антонио Гутеррес 1995-2002 оны хооронд Португалын Ерөнхий сайдаар ажилласан ба 2005-2015 оны хооронд НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийг даргалж байв. Түүнчлэн тэрбээр цаг уурын өөрчлөлт, CОVID-19 –ийн эсрэг вакцин, дижитал хамтын ажиллагаа зэргийг хариуцсан НҮБ-ын агентлагуудыг хамтран даргалдаг билээ.

  • Шинэ
  • Их уншсан