Энэтхэгт коронавирусний шинэ мутаци илэрчээ

Энэтхэгт мутацид орсон коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай эрдэмтэд мэдээлэв.

Эрдэмтдийн мэдээлснээр, Энэтхэгийн Махараштра мужийн оршин суугчдаас шинэ хувилбар илэрчээ. ”Дельта плюс” (B.1.617.2.1) гэж нэрлэсэн уг хувилбараар 20 хүн халдварласан байна.

“Бид Нави-Мумбай, Палгар, Ратнагири хотуудаас “дельта плюс”-ыг илрүүлсэн. Шинэ омгийг илрүүлсний дараа бид илүү олон дээж цуглуулж, шинжилгээнд илгээсэн. Хариуг нь хүлээж байна" гэж Анагаахын боловсрол, судалгааны газрын дарга, доктор Т.П.Лахан “India TV” сувагт мэдээлжээ.

Дээрх 20 тохиолдлын тав нь Ратнагири боомт хотод илэрсэн байна. Тэдний хоёрт нь ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Коронавирусний шинэ мутаци тархахаас сэргийлэхийн тулд эрх баригчид халдвар илэрсэн бүс нутгийг тусгаарлажээ.

  • Шинэ
  • Их уншсан