Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн далбаа мандуулах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн далбаа мандууллаа.



Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд цэргийн парад зохион байгуулахаар тогтоолын төсөл баталсан хэдий ч үүнийг цуцалсан талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлсэн. Улмаар өнөөдөр хүндэт харуул жагсаж, тангараг өргөх ёслолыг цомхон хийнэ гэсэн юм.