БНХАУ Ангараг гаригаас бичиж авсан анхны чимээг сонсгожээ

БНХАУ-ын Үндэсний Сансрын газраас өнгөрсөн ням гаригт Тяньвен-1 судалгааны станцын  Зуронг ровер  роботын бичиж авсан Ангараг гаригийн анхны дуу чимээг  сонсгосон байна. Энэ дуу чимээг  өнгөрсөн сарын 22-нд  Зуронг роботын микрофоноор  энэ улаан гаригт газардсанаас хойш  ойролцоогоор долоо хоногийн дараа бичиж авчээ.  Бичлэгийн нэг хэсгээс  Ангараг гаригт буусан роверийн хөдөлгүүрийн чимээ, газардсан модулын налуу замаар явж байгааг сонсож  болох аж. Харин Тяньвен-1 төслийн ерөнхий зохион бүтээгчийн орлогч Цзя Ян “Үнэндээ энэ чимээ нь ровер Зуронг роботын  төмөр эд ангиуд хоорондоо хавиралдсаны үр дүн” гэж ярьжээ. Мөн энэ бичлэг хийх төхөөрөмжийг Ангараг гаригийн салхины улирлын үеэр салхины чимээг бичихийн тулд байрлуулсан болохыг онцолсон байна.


  • Шинэ
  • Их уншсан