Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг ойд нь тавилаа
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.
Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж байна.
Ингэхдээ бамбаруушийг сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавьж байгаа юм. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид түүнд хяналт тавих аж.

- Шинэ
- Их уншсан

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2023.03.24-16:05:22