ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ: Олон хүүхэд төрүүлсэн ээж алсын зайнаас ажиллаж болно, шинээр төрсөн хүүхдийн аавд 10 хоногийн цалинтай чөлөө олгоно

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн баасан гарагт /2021.07.02/ УИХ эцэслэн баталсан. 2009 оноос хойш яригдаж гурван парламент, таван Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийг арав гаруй жилийн дараа УИХ шинэчлэн баталж буй нь энэ ажээ. Энэхүү хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.


Хөдөлмөрийн тухай хуульд орсон зарим зүйл заалтаас толилуулж байна.


УИХ-ын гишүүн С.Чинзориг: Олон хүүхэд төрүүлсэн ээж өөрөө хүсвэл алсын зайнаас ажиллаж болохоор, шинээр төрсөн хүүхдийн аавд 10 хоногийн цалинтай чөлөө өгөхөөр тусгасан.


УИХ-ын гишүүн С.Чинзориг : Туслах малчинд цалин хөлсний 30 хувь хүртэлх хувьд нь бараа бүтээгдэхүүн олгож болно. Гэхдээ бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн дундаж үнээс дээгүүр тогтоох ёстой.


  • Шинэ
  • Их уншсан