“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг эхэллээ

“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг эхэллээ.

Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд болон холбогдох гадаад, дотоод албаны төлөөлөл оролцож байна.

2021 оны намар НҮБ-ын Хүнсний тогтолцооны асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт болно.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд тус уулзалтыг угтан үндэсний хүнсний тогтвортой тогтолцоогоо бүрдүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор бүсийн хэлэлцүүлгүүдийг  тавдугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийт таван бүс, нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулж, энэ сарын 6-н болон өнөөдөр үндэсний хэлэлцүүлэг болж байна.


  • Шинэ
  • Их уншсан