Айл өрхийн халаалтыг энэ сарын 15-наас өгнө

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор айл өрхийн халаалтыг энэ сарын 15-наас, байгууллагын дулааныг ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр “Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас өгч эхэлнэ. Эрчим хүчний хэрэглээг хангах, цаашлаад айл өрх, албан байгууллагын дулааныг тасралтгүй түгээхэд цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой зохицуулалтыг хийж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын засвар, арчлалтын гүйцэтгэл дууссан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн хийсэн гэсэн үг.Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан. Харин аж ахуй нэгжүүдийн дулааныг гэрээний дагуу ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ.Засвар шинэчлэлтийн ажлыг хийхэд хугацаа алдаагүй. Харин зургадугаар сард хил, гаалийн асуудалтай холбоотойгоор шаардлагатай зарим зүйлийн тээвэрлэлт саатсан. Гэхдээ тухай бүрд нь зохицуулалт хийж ажилласан учир дулааныг олгох ажил хугацаандаа явагдана. Аль нэг дүүрэгт дулаан хоцрохгүй. Шугам сүлжээний засварыг дуусгаж, дулааныг жигд олгохоор төлөвлөж байна” гэв.

Б.Од

Эх сурвалж:www.polit.mn

 

 

  • Шинэ
  • Их уншсан