МАЛЧИН ӨРХҮҮД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Монгол дахь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Малчин өрхийн аялал жуулчлалаас орлого олох боломжийг бүрдүүлэх, иргэдийн, бие даасан бүлгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг шинэлэг технологитой холбох, хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулах бололцоог нэмэгдүүлэх, тодорхой стандарт бий болгох зорилгоор "Гэр ба Байгаль (G&N)" схемийг аялал жуулчлалын салбарт шинээр томьёолон гаргахаар ажиллаж байна. "Гэр ба байгаль" схемийг хэрэгжүүлснээр:

 

- Малчдыг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах замаар нүүдэлчдийн тогтвортой амьжиргааг дэмжих;

 

- Нүүдэлчдийн аялал жуулчлалын тогтвортой бүтээгдэхүүн, түүний туршлага, ашиг тусыг зах зээлд сурталчлах;

 

- Тогтвортой аялал жуулчлалын практикийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сурч мэдэхэд "Гэр ба байгаль" схемийн оролцогчдод туслах.

 

- Тогтвортой нүүдлийн аялал жуулчлалыг сурталчлах үндэс суурийг тавьж, малчдын оролцоог нэмэгдүүлж, хүлээн зөвшөөрөх, схемд хамрагдах хөшүүргийг бий болгох.

 

- Орон нутагт ногоон ажлын байр нэмэгдүүлэх замаар малчдын орлогын нэмэлт эх үүсвэрийг санал болгох;

 

- Уламжлалт соёл, зан заншил, хүрээлэн буй орчноо хамгаалах зорилгоор хүн бүрд зориулсан аялал жуулчлалын боловсролыг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

 

  • Шинэ
  • Их уншсан