Төрийн албан хаагчид 10 мянган мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, өчигдөр /2021.10.04/ албан ёсоор нээлтээ хийлээ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээж, төрийн байгууллагууд түүчээлэн энэ үеэр БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвийн ургуулсан 10000 мянган ширхэг суулгацыг 4 байршилд тарилаа.

“Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбайг 4 хувиар бууруулна. Иймд Мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувь хүн албан байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох эрхзүйн орчныг бий болгох, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах тарьсан модны арчилгаа, цаашид ургуулах менежментийг давхар шийдэх зэрэг нь энэ ажлыг үр дүнтэй болгоход ихээхэн ач холбогдолтойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.
 

 

  • Шинэ
  • Их уншсан