Хаягдлын шугамын хэсгийг чулуун доторлогоотой ган хоолойгоор шинэчилж байна

     Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн булинга тээвэрлэх шугамын хэсгийг чулуун доторлогоотой ган хоолойгоор шинэчлэн солих ажил үргэлжилж байна. 1978 онд ашиглалтад орсон нэгдүгээр шугам хоолой энэ жилийн хэмжилтийн үр дүнгээр нимгэн гарсан тул солих шаардлагатай болжээ. Одоогоор Хаягдлын аж ахуй, Засвар угсралтын цехийн хоёр бригадын 10 гаруй хүн, машин техникийн хүчээр ГК-26 дээр 100 м ган хоолой сольж байгаа бол “Бүтээл” компани өөр шугам дээр 150 м ган хоолой шинэчилж байна. Булинга дамжуулах шугамыг элэгдэлтэд тэсвэртэй, шулуун доторлогоотой ган хоолойгоор сайжруулан шинэчилснээр шугамын найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм.

М.ОДГЭРЭЛ

 

  • Шинэ
  • Их уншсан