600 ГАРУЙ ХҮН 4 АЙМАГТ ВИРТУАЛ АЯЛАЛ ХИЙЛЭЭ

Хоёр метр квадрат хүрэхгүй талбайд Монголын үзэсгэлэнт 4 аймгийн байгалиар бодит мэт аялуулах Виртуал Монгол төсөл.

БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв, МУИС-ийн дэргэдэх гарааны компани, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөл нь Аялал жуулчлалын төдийгүй, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой. Цаг хугацаа, зардал хэмнэсэн орчин үеийн ололтой технологийн шийдлийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

АйТиЭм 2021 үзэсгэлэнгийн үеэр нийт 600 гаруй хүн Виртуал аялал хийснээс АНУ иргэн Мариа Терезаг онцлон ярилцлаа. Тэрээр анх удаа ийнхүү Монгол орны үзэсгэлэнт газруудыг бодит мэт харж байгаа бөгөөд очих хүсэл маш ихээр төрж байгаагаа хуваалцсан юм.

 

  • Шинэ
  • Их уншсан