Цацрагийн хамгаалалт,аюулгүй байдлын цахим сургалт болов

     Монгол Улсын цөмийн энергийн тухай хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ-тай хамтран цацрагийн үүсгүүртэй гардан харьцдаг ажилтнууддаа “Рентген багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа”, “Цөмийн хэмжүүртэй аюулгүй харьцах” сэдэвт гурван өдрийн цахим сургалт зохион байгууллаа. Мэргэжлийн цөмийн энергийн асуудал эрхэлсэн ерөнхий захиргааны байгууллагаас зөвшөөрсөн хөтөлбөрөөр явагдсан энэхүү сургалтад Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй ажилтан хамрагдаж, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд суралцлаа. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр энэ онд цооногийн картажийн судалгаанд цацрагийн битүү үүсгүүр ашиглахаар төлөвлөсөнтэй холбогдуулан өмнө нь хэрэглэж байгаагүй цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын талаар нэмж зургаан цагийн сургалт авахаар болов. 

  • Шинэ
  • Их уншсан