“Сүхбаатарын талбайг “Женко” Х.Баттулгын “Кредит” банк таллаж аваад ХХБ-д зарчихсан байсан”

 

            Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн нэг. УИХ-ын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд асан тэрбээр энэхүү талбараар дамжуулж олон нийтэд мэдээлэл хүргэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Тэрбээр энэ удаад Улаанбаатар хотын газрын асуудлыг хурцхан хөнджээ. “С.Амарсайханы эргүүлэн авсан газрыг алдаад эхэлсэн байна шүү...” хэмээн анхааруулж бичсэн постдоо Б.Жаргалсайхан “Сүхбаатарын талбайг “Женко” Х.Баттулгын “Кредит” банк таллаж аваад Худалдаа, хөгжлийн банкинд зарчихсан байсан. Төв талбайгаа алдчихсан гэдгээ ч мэдэхгүй ангайгаад сууж байхад Хотын дарга С.Амарсайхан усан оргилуур барьж улмаар улсын мэдэлд авсан билээ. Өдгөө ХХБ-ны зүгээс шүүхдэлцээд буцаан авах дээрээ тулсан байх юм.

МУИС-ийн хичээлийн II байрны урдах оюутны талбай

“Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай

УДЭТ-ын хойд талын Цэдэнбалын хөдөө бүхий талбай

Асашёорюүгийн цэцэрлэгт талбай

Тэмээтэй хөшөөний баруун талын талбай

Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн

Хуучин хоккейн талбай

“Дипломат 95” орон сууцны арын талбай

Богд хааны ордон музейн зуун талын талбай

BLUE SKY-ийн зүүн талын ээжүүдийн нэрэмжит ээжүүдийн нэрэмжит хүрээлэн

Сүхбаатарын талбайн урдах хонхтой цэцэрлэгт хүрээлэн

Хөрөнгийн биржийн урдах авто зам. Эдгээр цэцэрлэгт хүрээлэн, талбайнууд бусдын мэдэлд очсон байсан. Зүгээр нэг иргэн бус УИХ-ын гишүүд, сайдаас илүү МАНАН бүлэглэл авчихсан байсан. Сүхбаатарын талбайг бөх зүрхтэй МАНАН бүлэглэлийн нөхөд л авч чадна.

Өдгөө өдөр шөнөгүй муулуулаад байгаа Шадар сайд С.Амарсайхан маш хүнд тулаан хийж олигархиудын эзэмшилд орсон газруудыг буцаан авсан. Гэтэл өдгөө хотын удирдлага эдгээр газруудыг буцаан алдаж байгаа сурагтай. Үндсэн хуулиндаа “Газар ард түмний мэдэлд байна” гэж заачихаад буцаан алдаж буйг урагшгүй гэхээс өөр гэх вэ дээ.

С.Амарсайхан буцаан авсан газар бүрээ тохижуулж төрийн мэдэлд гэдгээ тунхагласан нь зөв шийдэл байсан юм шүү. С.Амарсайханы авсан газрыг (10-аад га) буцаагаад алдах дээрээ тулсан байх юм. Одоо яах вэ та минь ээ” гэж дурджээ.

 

  • Шинэ
  • Их уншсан