Путин өөрийн биеэр Covid-19-ийн эсрэг хамрын хөндийн вакциныг туршив

ОХУ-д цар тахал эхэлснээс хойш  өвчлөл болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Улмаар ерөнхийлөгч Владимр Путин Covid-19-ийн вакцины давтан тунг тариулснаас гурванхан хоногийн дараа буюу өчигдөр хамрийн хөндийн вакцин хийлгүүлж туршлаа. Путин “Яг зургаан сарын дараа дархлаажуулалтын эсрэг биетийн тоо буурсан болохоор мэргэжилтнүүд дараагийн тунг тариулах зохимжтой гэж үзсэний дагуу тариулсан”  гэжээ. Мөн тэрээр хамрын хөндийн вакцин тариулсны дараа биед нь сөрөг нөлөө гараагүй гэсэн байна.

Путин өнгөрсөн хавар тус улсын үйлдвэрлэсэн Спутник-V вакциныг тариулсан. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт нэмэлт тунгаар Спутник-Light вакциныг тариулсныхаа дараа Оросын эрдэмтдийн гаргасан хамрийн хөндийн вакцины туршилтанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ийнхүү өөрийн биеэр туршсан байна.

Спутник-V вакциныг бүтээсэн, төрийн санхүүжилттай “Гамалея” төвийн дэд захирал Дэнис Логунов Ням гаригт Путинд хандан хамрийн хөндийн вакциныг одоогоор шошгогүй, ердийн маягаар туршиж байгааг тайлбарласан аж. Уг вакциныг зөвхөн өөрийн ажилтнууд туршиж, хянаж байна гэжээ. Вакциныг ашиглах зөвшөөрлийг авахын тулд олон  шат дамждаг ба хэдэн хэдэн туршилт явуулж, олон мянган хүнийг хамруулдаг.

Вакцинжуулалтын түвшин бага, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар олон нийтийн хандлага сул байгаатай холбоотойгоор өсөлт гарчээ.  ОХУ-ын бараг 146 сая хүн амын 40 хүрэхгүй хувь нь бүрэн вакцинд хамрагдсан ч тус улс дэлхийн ихэнх улс орнуудад COVID-19 вакциныг дотооддоо боловсруулж батлуулсан.

ОХУ-ын улсад өчигдөр халдварын 33,558 шинэ тохиолдол илэрч, 1,240 хүн нас барсан гэж албаныхан мэдээлэв.  Тус улсад нийтдээ 9.4 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 267,000 гаруй хүн нас барсан нь Европ дахь нас баралтын хамгийн өндөр үзүүлэлт юм.  Зарим шинжээчид бодит тоо үүнээс ч өндөр гэж үздэг.

  • Шинэ
  • Их уншсан