С.Баяр: Хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй

Ерөнхий сайд асан С.Баяр одоогийн Засгийн газрын талаар “Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ Эдийн засгийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй” гэж жиргэжээ.

 

Тэрбээр “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн “Цар тахалд царцаагүй эдийн засаг” нийтлэлд ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт түүхэндээ хоёр дахь удаа хасах утга руу орсон нь 1990-ээд оны шилжилтийн үе, хоёр дахь нь 2020 оны төгсгөлөөр -5.3 хувьтай гарсан юм.

Харин 2021 оны эдийн засгийн өсөлт есдүгээр сарын байдлаар 3.6%-ийн өсөлттэй байна.


 

  • Шинэ
  • Их уншсан