Газрын тос боловсруулах үйлдвэр /2020-2024 он/

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ- ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт дараах 4 үе шатаас бүрдэнэ
EPC1 Технологийн бус барилга байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл
EPC2 Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд
EPC3 Үйлдвэрийн цахилгаан станц
EPC4 Гүн боловсруулалтын лицензтэй технологийн ГТБҮ-ийн байгууламжууд
2020-2021 ОНД ХИЙСЭН АЖЛУУД
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийн төслийг ХЗДХЯ, СЯ, УУХҮЯ, АМГТГ, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулж, Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, тухайн хууль болон дагалдан гарах хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулав.
Газрын тос боловсруулах үйлдвэр болон тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах туслах байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох зорилгоор “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг боловсруулан Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар батлуулав.
Газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад нэр хүнд бүхий Pipeline and Gas Journal сайтад 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийтлүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой гадаад, дотоодын 20 орчим компани урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон төслийг санхүүжүүлэх товч санал ирүүлсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газрын тос дамжуулах хоолойн тендерийг нээж, үнэлгээний ажил явагдаж байна.
Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт орших Тамсагийн сав газарт байрших газрын тосны хайгуулын Давст XXXI талбайг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-д олгох тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулсан.
Хүчин чадал
Жилд 1.5 сая тн газрын тос боловсруулах үйлдвэрлэл /Евро-5 стандарт/
Автобензин 339 мян.тн
Дизель түлш 824 мян.тн
Онгоцны түлш 80 мян.тн
Шингэрүүлсэн шатдаг хий 43 мян.тн
Зуухны түлш 47 мян.тн

Төслийн явц

  • Инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил үе шаттайгаар хийгдэж байна.
  • Технологийн бус байгууламжийн (EPC-1) ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, ажлыг 2021 оны 3 дугаар сард эхлүүлсэн.
  • Технологийн байгууламжуудын барилга угсралтын ажлын (EPC-2,3) Ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилан сонгон шалгаруулалт явагдаж байна.
  •  550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 90%-тай байна.
  • Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил (төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах агаарын шугам)-ын ажил хийгдэж дууссан.

Нийгэм, эдийн засгийн ач холбогдол

  • Бүтээн байгуулалтын хугацаанд 6000 хүнийг ажлын байраар хангана.
  • Цаашид үйлдвэрт 600 тогтмол ажлын байр бий болно.
  • Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна.
  • Шатахууны үнэ импортын шатахуунаас 15-20 хувь хямд байх боломж бүрдэнэ.
  • Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно.
  • Шатахууны дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангана.
  • Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна.

  • Шинэ
  • Их уншсан