“Ковид-19”-ийн үед 4.3 их наяд төгрөг зарцуулжээ

Засгийн газраас энэ онд “Ковид-19”-ийн үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ.

Үүнээс өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөгт хүрэв.

Иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөг тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь ~2.5 их наяд болсон.

Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 195 тэрбум, ниймгийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 76 тэрбум төгрөгийг хэрэглэжээ.

Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулсан 927.4 тэрбум төгрөг зарцуулав.

  • Шинэ
  • Их уншсан