Танилц: Ирэх сарын 1-нээс тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах 74 салбар

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 74 ААН-ийн үйл ажиллагааг ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр явуулах боломжтой болжээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байгаа энэ үед өнөөдөр чухал шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн удирдлагууд болон иргэдээс санал авах ажлын хэсгийг байгуулсан юм.

Авлига, хүнд суртлыг бууруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйл ажиллагааг зөв явуулах, авлигын индексийг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд байгуулсан байдаг. Үүнтэй уялдуулан Улаанбаатар хотод төрийн дээд шатны байгууллагаас олгодог 90 орчим зөвшөөрөл, нийслэлийн өөрийн шийдвэрлэх бололцоотой 82 буюу нийт 172 тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг эхний ээлжид хийж байна. 

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 18,664 иргэн, ААН, байгууллагаас гарах бодит үр дүн, хэмнэлтийг тооцоолсон. Ингэхэд тусгай зөвшөөрөл авахад нэг жилд бичиг хэргийн 42 сая, тээврийн хэрэгслийн 149 сая гээд нийт 191 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Нийслэл бизнес эрхэлж буй байгууллага болон жижиг бичил үйлчилгээ эрхэлж буй иргэдээ дэмжих бодлогыг хатуу барьж буй.

Хууль тогтоомж, шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжтой 74 үйл ажиллагааг хялбаршуулж явуулна.  Үүнд:

  • Бөөний худалдааны төв
  • Агуулах, дэлгүүр
  • Худалдааны төв
  • Зах, мод, барилгын материал, авто техникийн
  • Их дэлгүүр
  • Хайпермаркет
  • Супермаркет
  • Үзүүлэнгийн танхим
  • Outlet
  • Бутик
  • Минимаркет
  • Хүнсний дэлгүүр
  • Ая тухтай сүлжээ дэлгүүр
  • Төрөлжсөн барааны дэлгүүр
  • Мухлаг
  • ТҮЦ
  • Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа
  • Дахивар худалдан авах цэг
  • Ресторан
  • Баар, диско баар, караоке,биллярд
  • Кафе
  • Нийтийн үйлчилгээтэй цайны газар, байгууллагын дэргэдэх цайны газрууд
  • Цахим тоглоомын төв
  • Хүүхдийн тоглоомын төв
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  • Кофе шоп
  • Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  • Үсчин
  • Гоо засал
  • Хумс засал
  • Хувцас захиалга, засвар
  • Гутал захиалга, засвар
  • Гэр ахуйн тавилгын захиалга, засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  • Цүнх захиалга, засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож, түлхүүр захиалга, засвар
  • Цаг засвар
  • Хими цэвэрлэгээ
  • Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ
  • Цэвэрлэх үйлчилгээ
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд, бараа түрээслэх үйлчилгээ
  • Зочид буудал
  • Дэн буудал
  • Жуулчны бааз
  • Амралтын газар
  • Гэр буудал
  • Нийтийн халуун ус
  • Саун 
  • Бассейн
  • Чийрэгжүүлэлтийн төв, фитнес, бүжиг, спининг, иог, аэрибек
  • Алжаал тайлах төв
  • Нийтийн бие засах газар
  • Авто засвар, кузов засвар
  • Дугуй засвар
  • Автомашины угаалгын үйлчилгээ
  • Автомашины доторлогоо
  • Автомашины сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэргийн худалдаа
  • Ил болон битүү авто зогсоол
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  • Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгах
  • Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  • Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  • Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
  • Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
  • Дуу, хөгжим, бүжиг, драм, кино, уран зураг, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран болон фото зураг, нүүр будалт, хатгамал, будаг хувиргалт сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах
  • Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах
  • Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  • Биллярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  • Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах
  • Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах гэх мэт 74 үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг оруулж, хүчингүй болгож байгаа. 

2022 оноос хувиараа хөдөлмөр эрхлэх Хотын даргын хувьд иргэдээ бүх талаас нь дэмжинэ. Дулаан хангамж болон барилгын зөвшөөрөл авахад 44 гарын үсэг зурдаг байдлаас татгалзаж байна. Зөвшөөрлөө авах гэж банкнаас авсан зээлийн хүү нь нэмэгдээд явдаг зэрэг бэрхшээлүүд байна" гэв.

 

  • Шинэ
  • Их уншсан