Х.Нямбаатар: ААН-үүдэд тавих төрийн хяналт шалгалтыг 3 жилийн хугацаанд зогсооно

Засгийн газрын ээлжилт хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг сая УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд бид өнөөдөр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаатай үйлчлэхээр болсон. Төрийн  хяналт шалгалтын тухай хуульд тухайн төрөл чиглэлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөгдсөн байдаг. Энэ нь аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн чирэгдэл учруулдаг. Гэхдээ Монголбанкны, СЗХ-ны, гааль, татварын, эрүүл мэнд, нийгмийн даатгалын, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалт зогсохгүй. Үүнээс бусад  бүхий л хяналт шалгалтуудыг хууль батлагдсанаар гурван жилийн хугацаатай зогсооно. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний эрүүл ахуйтай холбоотой иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийнэ. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоож байгаа нь төр хяналт, шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл, чирэгдэл учруулж байгааг хөнгөвчлөх зорилготой. Ингэснээр төринй зөвлөн туслах чих үүрэг хадгалагдаж үлдэж байгаа юм.

 

  • Шинэ
  • Их уншсан