Тивийн аваргад оролцох боксчид тодорлоо

Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 20-30-нд болох 22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монголын тамирчдыг сонгон шалгаруулж, бүрэлдэхүүнийг зарлалаа. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас 15 залуу тамирчин /эрэгтэй 8, эмэгтэй 7/ өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63,5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 71 кг-д Б.Гантулга нар шалгарсан байна. Харин эмэгтэй боксчдоос 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нар оролцохоор болжээ.

  • Шинэ
  • Их уншсан