Aлтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно

“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

2019-2021 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ

Дэд бүтэц:

  • 110/10 кВт-ын 9,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам
  • 6,3 MВт-ын цахилгааны дэд станц
  • 12 км төмөр зам
  • Гүний усны 2 цооног /зөвхөн баяжуулах үйлдвэрийг хангана/
  • Паркийн усан хангамжийг шийдэх зорилгоор Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал хийсэн.
  • Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ

Үйлдвэр, барилга байгууламж:

  • Жилд 2 сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг 2019 онд эхлүүлж 2021 оны 9 дүгээр сард туршилт тохируулга хийж үйлдвэрийг ашиглалтад оруулсан
  • Бүтээгдэхүүний агуулах, ачих буулгах талбай

Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө, төслийн үзүүлэлтүүд:

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • Төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө.
  • Төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, түүхийгээр экспортлох хэмжээ буурч, дагалдах үйлдвэрүүд хөгжинө.
  • Шинэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бий болж, орчин үеийн техник, технологийг нутагшуулна.
  • Улс орон, нутагт орох татварын орлого нэмэгдэнэ.

  • Шинэ
  • Их уншсан