Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авахаар Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм. Нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч нэгдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Хилийн тэг цэгээс 58 ширхэг 40 футын чингэлэг, 74 ширхэг 20 футын чингэлэг бүхий төрөл бүрийн түүвэр ачаа, эмнэлгийн хэрэгсэл, барилга сантехник, өргөн хэрэглээний ачаа бараа нийт 132 чингэлгийг татан аваад байна гэж Улаанбааатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 

  • Шинэ
  • Их уншсан