О.Батбаяр: Гурав, дөрөвдүгээр тунд хамрагдалт сайн байгаа учраас харьцангуй хөнгөн өвдөж байна

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр "Монгол улсад омикрон хувилбарын халдвар 70 орчим хувийг эзлэж байна. Дельта хувиилбарын оргил үед монгол улсад 22 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан. Маш хүнд ангилалд 300 хүн байсан. Одоогийн байдлаар 5300 өвчтэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 хүний биеийн байдал маш хүнд байна. Эдгээр хүмүүсийн  дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байна. Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 2010 тохиолдол бүртгэгдлээ. Энэ хугацаанд халдварын улмаас гурван хүн энджээ. Манай улсын хувьд иргэдийн вакцинд хамрагдалт өндөр, өвчлөөд эдгэрсэн хүний тоо ч өндөр байгаа юм. Мөн вакцины бүүстер гурав, дөрөвдүгээр тунд хамрагдалт сайн байгаа учраас харьцангуй хөнгөн өвдөж байна" гэлээ.

  • Шинэ
  • Их уншсан