20 мянган хүн коронавирусийн эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамрагджээ

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө. Тэрээр "Улаанбаатар хотод 160 суурийн цэгээр, 21 аймаг есөн дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвийн 370 гаруй суурин цэгээр дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нийт хүн амын 69.7 хувь нь нэгдүгээр тунд, 66.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа бол дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд 955 мянган иргэн  хамрагджээ. 2022 оны нэгдүгээр сарын 5-наас зорилтот бүлгийн хүн амыг дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 20 мянган иргэн тус тунд хамрагдаад байна. Гуравдугаар тунд хамрагдаад гурван сар болсон хүн дөрөвдүгээр тунг хийлгэж болно" гэлээ. 

  • Шинэ
  • Их уншсан