Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан. 

Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг /аймаг, дүүргийн, клиник/ болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд 1 сарын 17-ноос эхлэн эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлнэ.

Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт /доорх жагсаалтад цэнхрээр тэмдэглэсэн/ E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ.

Цахим лист олгох эмнэлгүүдийн жагсаалт