Mонгол улс шатахууны 32 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 138,026 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензинийн 69 хоногийн хэрэглээний 10,855 тн, АИ-92 /95,98/ автобензинийн 32 хоногийн хэрэглээний 38,096 тн, Дизель түлшний 30 хоногийн хэрэглээний  82,548 тн тус тус нөөцтэй байна. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд  АИ-92 автобензиний 23 хоногийн хэрэглээний 21,426 тн, Дизель түлшний 39 хоногийн хэрэглээний 44,194 тн бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын зүгээс шатахууны чанар, хангамж, үнийн зохистой байдалд хяналт тавин ажиллаж байгаа ба газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг тогтмол хийж, хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдалд анхаарал хандуулан ажиллаж байна.

 

  • Шинэ
  • Их уншсан