Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэхэн үзэсгэлэн

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт шинэхэн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэр нь "Out of comfort zone". Уг үзэсгэлэнгээрээ контемпорари гоёл чимэглэлийн бүтээлүүдийг дэлгэн харуулж буй юм.

Бөгж, ээмэг, зүүлт зэрэг гоёл чимэглэлийн бүтээлүүдээ цор ганц загвараар бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Тэрбээр гоёл чимэглэлийн үзэсгэлэн гаргах болсон талаараа “Би багаасаа л шүр сувд гээд янз бүрийн юм хэлхдэг хүүхэд байсан. Ээмэг, бөгжний хоббитой. Гоё чулуу шүр сувд олдохгүй байсан болохоор янз бүрийн юм оролдоод, нэг хэлбэрт оруулснаа ахиад нөгөөдхөө хөвөөд өөр болгоод, бараг л насаараа иймэрхүү жижиг сажиг зүйлс оролдож өөртөө сонин чимэглэл хийгээд зүүчихдэг байсан. Харин сая ковидын үеэр ингэж байхаар үзэсгэлэн гаргая гэж шийдсэн” хэмээжээ. Зураач С.Саранцацралтын үзэсгэлэн ХААН банкны галерейд ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэхэн үзэсгэлэн

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэхэн үзэсгэлэн

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэхэн үзэсгэлэн

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэхэн үзэсгэлэн

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэхэн үзэсгэлэн

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэхэн үзэсгэлэн

  • Шинэ
  • Их уншсан