А.Аззаяа: Өөрийн гэсэн бяцхан ертөнцөөрөө дамжуулж нийгэмд хөгжилтэй, эерэг зүйлсийг түгээхийг хүссэн

Нийгмийг илүү гэгээлэг, хөгжилтэй сонирхолтой болгох манга  зураач А.Аззаяатай ярилцлаа. Тэрээр ШУТИС-ийн Архитектурын төгсөх дамжааны оюутан бөгөөд “Азука” гэх хуудсаар нь хүмүүс илүү мэддэг билээ. 

Хэзээ анх манга зураг сонирхож зурж эхэлсэн вэ. Манга зураг зурахад юу нөлөөлж байв ?

Дунд ангид байх үед аниме шимтэн үздэг байсан. Тухайн үед Япон улсын манга бүтээлүүд байдгийг олж мэдээд сонирхож уншсан. Тэгээд өөрөө манга сонирхож зурж хүүхдийн сэтгүүлд дадлага хийж зурах чадвараа сайжруулсан юм. Би багадаа зураг зурах сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд олон төрлийн зургийг дагаж зурж үзсэний эцэст өөрт тохирох манга төрлөөр дагнаж бүтээл гаргаж эхэлсэн.

 Цахим сүлжээнд “Азука” гэсэн хуудсыг ажиллуулдаг шүү дээ. Манай улсад манга комик зургийг хэр их хүн мэддэг юм шиг санагддаг вэ?

Миний хуудсыг эхэндээ хүүхдүүд их сонирхдог байсан. Одоо бол насны хувьд төрөл бүрийн хүмүүс сонирхож дагадаг болсон юм шиг санагдсан. Манга гэхлээр хүмүүс Япон улсаар төсөөлж ойлгодог. Учир нь Японы аниме, манга их алдартай бүх л насны хүмүүс нь үздэг. Харин манайд сүүлийн үед хүмүүс манга бүтээлийг илүү их мэдэж сонирхож байгаа нь харагддаг.

А.Аззаяа: Өөрийн гэсэн бяцхан ертөнцөөрөө дамжуулж нийгэмд хөгжилтэй, эерэг зүйлсийг түгээхийг хүссэн

Өөрийн цахим хуудсаараа дамжуулж нийгэмд эерэг хандлага түгээж, үзэл бодлоо илэрхийлдэг харагдсан. Манга зурах яагаад сонирхолтой санагддаг вэ?

Хамгийн анх 2017 онд “Азука” гэх цахим хуудсаа нээж байсан. Цахим сүлжээнд ихэвчлэн хар бараан мэдээлэл их байдаг. Харин би өөрийн гэсэн бяцхан ертөнцөөрөө дамжуулж нийгэмд хөгжилтэй, эерэг зүйлсийг түгээхийг хүссэн. Мөн зургаар дамжуулан түүх үлддэг шүү дээ. Хэлж илэрхийлж чадахгүй байгаа зүйлээ дүрээрээ дамжуулаад царайны хувирал зэргээр нь илэрхийлж болдог нь сонирхолтой. Түүнчлэн жижиг дөрвөлжин өнцөгт аль өнцгөөс юу г  хэрхэн харуулах, багтаах зэрэг яг л кино найруулагчтай адилхан санагддаг.

А.Аззаяа: Өөрийн гэсэн бяцхан ертөнцөөрөө дамжуулж нийгэмд хөгжилтэй, эерэг зүйлсийг түгээхийг хүссэн

Хүн ном уншихад төсөөлөн бодох чадвар хөгждөг  бол манга уншихад ямар эерэг нөлөөлөл чадвар бий болдог вэ?

Манга уншихад ном уншихтай адил төсөөлөн бодох чадвар бий болдог. Гэхдээ манга уншихад илүү зураг дүрслэл, өнгө хоорондын зохицол зэрэг дээр илүү сайжирдаг санагдсан. Мөн миний хувьд өөрийнхөө түүхийг бусдад зургаар төсөөлүүлэх чадвар сайжирсан гэж бодож байна.

А.Аззаяа: Өөрийн гэсэн бяцхан ертөнцөөрөө дамжуулж нийгэмд хөгжилтэй, эерэг зүйлсийг түгээхийг хүссэн

Цаашдын зорилго нь юу вэ? Манга зургаараа илүү олон бүтээл гаргах сонирхолтой юу эсвэл өөр салбарт хүч үзэх сонирхол байгаа юу?

Алдартай манга зураачид өөрсдийн гэсэн туслахтай байдаг. Хэрэв надад боломж олдвол мундаг манга зураачийн доор туслах нь болж ажиллаж үзэхийг хүсдэг. Мөн дан ганц манга төрлөөрөө явахгүй өөрийн сонирхож буй зүйлсийг туршихыг хүсдэг.

Үлгэр жишээ авдаг манга зураач байгаа юу? Манга зурган өөрийн гэсэн төрөл байдаг “Азука”-гийн хувьд ямар төрлөөр зурдаг вэ?

Миний хамгийн их үлгэр жишээ авдаг манга зураач бол Junji ito, Urasawa naoki гэдэг зураачид бий. Ихэвчлэн аймшгийн төрлөөр зурдаг. Харин миний хувьд романтик, хөгжилтэй төрлөөр дагнан зурдаг.

  • Шинэ
  • Их уншсан