Эрдэнэт үйлдвэр хуримтлагдаад байсан зэсийн баяжмалаа экспортод ачиж эхэллээ
Өнөөдрөөс Эрдэнэт үйлдвэрийн бүсэд хадгалагдаж буй зэсийн баяжмалыг экспортод ачиж эхэллээ. Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар төмөр зам, Замын үүдийн боомтоор ачаагаа гаргаж эхэлснээр одоогийн байдлаар 112 вагон зэсийн баяжмалыг урд хөршид хүргээд байгаа аж. Мөн 49 вагон ачаа нэвтрэхээр хүлээгдэж байна. Айраг, Сайншанд, Багахангай зэрэг өртөөний замд зогсоод байсан 247 вагон ачаа маргааш боомтоор гарч дуусах төлөвтэй байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр өмнө нь хоногт 28-30 вагон зэсийн баяжмал ачдаг байсан. Харин одоо хоёр сарын турш нөөцлөгдсөн баяжмалыг нэмж ачихаар хоногт 50 орчим вагон ачаа төмөр замаар гаргах болж байна. Өдөр бүр ийм хэмжээгээр ачихад сар гаруйн хугацаа орно” гэж тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар онцоллоо. Зэсийн баяжмалын ачилтад шаардагдах вагон болон бусад асуудлыг Улаанбаатар төмөр зам шуурхай гаргаж, хамтран ажиллаж байна.

- Шинэ
- Их уншсан

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
2022.05.28-19:35:02
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022.05.28-12:07:22
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022.05.27-19:50:42