Гулууз махны үнэ 20-30 хувиар өсжээ

Сар шинийн баяр ойртож буй үед баярын гол зоог болох ууц, өвчүүний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар "Хүчит шонхор" худалдааны төвийг зорилоо.

Хэдийгээр ажлын өдөр ч гэсэн зах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Орон нутгаас зорин ирсэн малчид машины тэвшин дээрээс махаа борлуулна. Харин баруун хэсгийн агуулахыг тус захын худалдаачид эзэлжээ. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, мах тээвэрлэн авчирч худалдах боломжтой болсон юм. Энэ жилийн хувьд Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгийн малчид иржээ.

Өвөрхангай аймгийн малчин С. Цогтоо " Энэ жил 400 гаруй ууцны мах авчирснаас одоогоор 100 гаруйг нь борлуулаад байна. Өмнө нь нийслэлд ирээд ченжүүдэд махаа зарчихдаг байсан бол сүүлийн жилүүдэд өөрөө махаа худалдаалж байгаа. Мах жингээсээ шалтгаалан 200-300 мянган төгрөгийн үнэтэй" гэлээ.

Гулууз махны үнэ 20-30 хувиар өсжээ

Ууцны үнэ 200,000 төгрөгөөс эхэлж байна

Ууцны хувьд жин болон аймаг, сумаасаа шалтгаалаад үнэ нь 200-280 мянган төгрөгийн ханштай байна. Хонины гулууз мах 1 кг нь 8500 төгрөг бол үхрийн өвчүү 12 000 мянган төгрөг байв. Тус төвийн худалдаачид худалдан авалт сайн өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн ихтэй байгааг хэлж байв. 

СХД-ийн 11-р хорооны иргэн Б. Цолмонбаяр “Зах дээр эрт ирвэл үнэ хямд боломжийн мах авна гэж бодсон ч ялгаа алга. Одоо хямд үнээр мах авна гэсэн ойлголт  байхгүй бололтой. Гулуузны үнэ өссөн байна. Сар шинийн баяр гээд үнэ нь өссөн бололтой. Өмнө нь дундаж гулууз 200 мянга хүрэхгүй байсан. Одоо бол 300 мянга дөхөж” гэлээ.

“Хүчит шонхор” захын дотор лангуун дээр жижиглэнгээр зарж байгаа махны үнэ харилцан адилгүй. Үхрийн гуяны цул кг нь 12000-13000 төгрөг. Харин өвчүү хамгийн хямд нь 120,000 төгрөг буюу кг нь 9,500-10,500 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.Хонины мах ястай нь 11 200 , ясгүй 11 300 төгрөгийн ханштай.

Гулууз махны үнэ 20-30 хувиар өсжээ

БЗД-ийн 18 дугаар хороо С. Жаргалсайхан" Цагаан сарын бэлтгэлээ базаахаар ирсэн. Баяр дөхсөн учир махны үнэ маш их нэмэгдсэн байна. Хөдөө орон нутгаас ирсэн малчдын зарж байгаа ууц бараг ченжийн үнэтэй адил болж. Цагаан сараа гэр бүлийн хүрээнд тэмдэглэх учир чанах мах, ойр зуурын юм авахаар ирсэн" гэлээ.

Иргэд мөн гадаа талбайд худалдаалагдаж буй махны худалдаа ариун цэвэр хангалтгүй байгааг хэлж байлаа. Өмнө нь гулуузаа шуудайд хийдэг байсан бол энэ жил хил хаалттайгаас үүдэн уут шуудайны хомсдолд оржээ. 

Гулууз махны үнэ 20-30 хувиар өсжээГулууз махны үнэ 20-30 хувиар өсжээ

  • Шинэ
  • Их уншсан