Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр 11:00 болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон медаль хүртээхээр болжээ.

Энэ өдөр урлагт 30 орчим жилийн хөдөлмөрөө зориулж буй дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалгах юм. Түүнчлэн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг Ардын багш цолоор шагнахаар болжээ. 

 

  • Шинэ
  • Их уншсан