Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд 08.30 цагаас эхэлжээ.

Хуралдаанаар нийгмийн зорилтот бүлгүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэх юм. 

Мөн  10.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм байна. 

Өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 1 хүртэл хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

Үүнээс өмнө Засгийн газраас хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барих учиртай билээ.

 

  • Шинэ
  • Их уншсан