Шилэн Цогоо Монголбанкны талаар баримт дэлгэв

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг албан байгууллагуудаас нэхэж цахим ертөнцөд “Шилэн Цогоо”хэмээгдэх болсон иргэн Б.Цогтгэрэл Монголбанкны талаар ноцтой баримтууддэлгэсэн юм. Монголбанкны тухайд шилэн данс хөтлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Монголбанкны Тамгын газрынзахиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Эрдэнэтуяа Сангийн яамны Төрийн нарийнбичгийн даргад албан тоот хүргүүлж, Шилэн дансны хуулийг Монголбанк дагажмөрдөх үндэслэлгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрбээр “Шилэн дансны тухай хуулийн зорилтыгулс, орон нутгийн төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоортөслийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх,түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээнтодорхойлсон болно. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болонорон нутгийн өмчит байгууллага түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхийалбан тушаалтан хамаарахаар заажээ. Монгол банкийг "Төрийн өмчит хуулийнэтгээд" гэж үзэх нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийнзохицуулалтыг зөрчихөд хүргэнэ. Иймд дээр дурдсан Шилэн дансны тухай хуулийнзорилт, үйлчлэх хүрээний дагуу Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахимхуудсанд Монгол банк мэдээлэл тавих үндэслэлгүй гэж үзэж байна”хэмээсэн юм.

Тэгвэл иргэн Б.Цогтгэрэл“Төв банк шилэн данс заавалхөтлөх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Учир нь Төвбанкны тухай хуулийн 3.2-т"Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд" гэжээ. МөнШилэн дансны тухай хуулийн 3.1.1-д "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийнэтгээд" гэж хамрах хүрээг заасан байна. Иймээс Монголбанк шилэн данс хөтлөх үүрэгтэй. Шилэн дансхөтлөхгүй юм бол ерөнхийлөгч Н.Золжаргал огцор. Шилэн дансны тухай хуулийн 9.1,9.3 -ыг үндэслэн шүүхэдхандах болно хэмээн мэдэгдээд тус банктай холбоотой ноцтойбаримтуудыг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Түүний нийтэлсэнбаримтаас харахад Монголбанкнаас буцалтгүй тусламж нэрээр маш их мөнгө гаргасанбайгаа нь харагдана. Тэгвэл Төвбанкны тухай хуулийн 23 дугаар зүйл.Монголбанкны үйл ажиллагаанд хориглох зүйлийн 1-д  “иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүйтусламж үзүүлэх” хэмээн заасан байдаг. Тэгэхээр Монголбанк буцалтгүй тусламжолгож хууль зөрчсөн болж таарч байгаа юм. Ямартай ч Шилэн Цогоо энэ асуудлааршүүхэд хандахаа мэдэгдэж, хууль Н.Золжаргалыг дуудахад зангиагаа засаад очиххэрэгтэй хэмээн сануулаад авна лээ. Монголбанкны буцалтгүй тусламж нэрээргаргасан зарлагыг доорх зургаас харах боломжтой.

Б.МӨНХЖИН

 


  • Шинэ
  • Их уншсан