ОСКАР | Трой Коцур шагнал хүртсэн анхны СОНСГОЛГҮЙ эрэгтэй жүжигчин боллоо

Жүжигчин Трой Коцур "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн эзэн болж Академийн шагнал хүртсэн анхны сонсголгүй эрэгтэй жүжигчин болж түүхэнд бичигдлээ.

Тэрээр дүр бүтээсэн "CODA" киноныхоо тухай "Би сонсголгүй хүмүүсийг хохирогч мэт харуулахаас залхаж байна. Энэ удаад би зарим нэг жинхэнэ дүлий хүмүүст зориулж энэ дүр бол хатуу ширүүн, өөрийн гэсэн жижиг бизнестэй, бусдын л адил тэмцэж буй эрийн тухай харуулахыг хүссэн. Бусдаас өөр зүйл нь ердөө л харилцааны арга юм" хэмээсэн байна.  

35 жилийн өмнө түүний хамтран тоглож байсан жүжигчин Марли Матлин Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэй жүжигчин болсон түүхтэй. Түүнээс урам зориг авч, жүжигчний карьераа үргэлжлүүлж байсан тухайгаа дурдсан тэрээр цаашид сонсголгүй хүмүүсийг нийгэмд зөвөөр ойлгуулахын төлөө хичээх болно гэдгээ мэдэгдсэн юм. 

 

  • Шинэ
  • Их уншсан