Ч.Сайханбилэг: Монгол бол хамгийн ардчилсан малтай орон

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын эхээр “Credit Suisse” банкнаас зохион байгуулдаг Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад оролцох үедээ “Монгол бол хамгийн ардчилсан малтай орон. Манай мал хүссэн газраа бэлчиж, юу дуртайгаа иддэг” хэмээн хошигносон биш хэвлэл мэдээллийнхэн болон сошиал ертөнцийнхний шүүмжлэлийн бай болоод байна. Засгийн газрын тэргүүний үгэнд бухимдсан зарим жиргээч “Ч.Сайханбилэг “Ардчилсан мал” гэдэг хоч авлаа даа. Ч.Сайханбилэг “Wallstreet journal” дээр “Ардчилсан мал” гэж малаа хэлэв үү, аль эсвэл монголчуудаа доромжлов уу” гэсэн бол “Улстөрчдийг үгийн утгаар нь Бат-Үүл (Лалар), Гүндалай (Чацга), Сайханбилэг (Ардчилсан мал)... Бүгд л үнэнээ хэлсэн шүү дээ” гэх хүмүүс ч байлаа. Харин чуулга уулзалтад оролцсон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын сэтгүүлчид Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг юу гэж хүлээж авсан бол. Манай улстөрчдийн маразм арай л хэтрээд байх шиг!    

Ж.Нараа

  • Шинэ
  • Их уншсан