Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Алтан бийр” үзэсгэлэн нээгдлээ

Монголын урчуудын эвлэл (МУЭ)-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтан бийр-16” үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байна. 

Дөрөвдүгээр сарын 18 хүртэлх үргэлжлэх үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд дэлгэгдээд байна. 

“Алтан бийр” олон улсын үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн салбар бүрийг орхигдуулахгүй эн тэнцүү хөгжүүлэх зорилгоор жил бүр шилдэг бүтээлийг тодруулж, мөн үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлчдэд шаардлагатай мэдээллүүдийг олгох лекцүүд болон залуу уран бүтээлчдийнхээ дунд Таталбар зургийн уралдааныг зохион байгуулдаг билээ. Үүний үр дүнд жилээс жилд үзэсгэлэнгийн чанар илүүтэй сайжирч, залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг томоохон үзэсгэлэн болж чадсан юм. Э

 

Энэ жилийн “Алтан бийр-16” үзэсгэлэн онголын урчуудын Эвлэлийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Бүтээлд тавигдах шаардлага
 

  • Бүтээл 2020 оноос хойш хийгдсэн байх
  • Бүтээлийн сэдэв, хэмжээ, арга техник чөлөөтэй
  • Бүтээлийн ард өөрийн нэр, бүтээлийн нэр, бүтээсэн он, хэмжээ, материалыг бичсэн байх
  • Бүтээл бүрэн хатсан, өлгөхөд бэлэн тогтоогчтой байх

Бүтээл хүлээн авах хугацаа
 

  • 2022.04.02-04.03-нд 10:00-17:00 МУЭ-ийн байранд

Шилдэг бүтээлийн шагнал
 

  • Алтан бийр цом, өргөмжлөл
  • МУЭ-ийн Арт галерейд бие даасан үзэсгэлэн гаргах эрх.
  • МУЭ-ийн урлангийн нэг жилийн эрх
  • OCTAGON NFT MARKETPLACE дээр NFT гаргах эрх

Дэд байр
 

  • Тус тус 2 уран бүтээлч шалгаруулах бөгөөд “Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төв РЦНК”- дээр үзэсгэлэн гаргах эрх
  • Нэг уран бүтээлч "art of ub" галерейн нэрэмжит шагнал

Таталбар зургийн уралдааны шилдэг бүтээл
 

  • ОХУ-ын Эрхүү мужийн соёл, уламжлалтай танилцах аялалын эрх

Дэд байр
 

  • МОНУМЕТАЛЬ ЧИМЭГЛЭЛИЙН НИЙГЭМЛЭГ-ийн Арт галерейд үзэсгэлэн гаргах эрх

Үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол өнөөдөр  17:00 цагаас МУЭ-ийн Арт галерейд болно. 

Ивээн тэтгэгч байгууллагууд
 

  • Монголын Урчуудын Эвлэл
  • Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв /РЦНК/
  • UB Арт галерей
  • OCTAGON MARKETPLACE компани
  • МОСТ Продюсерский центр
  • АЛТАН БИЙР уран зургийн хэрэгслийн дэлгүүр
  • ART OF UB галерей
  • МОНУМЕНТАЛЬ ЧИМЭГЛЭЛИЙН НИЙГЭМЛЭГ

 

  • Шинэ
  • Их уншсан