IMAGE: Ч.Сайханбилэг


WWW.ANALIZ.MN сайт "IMAGE" буландаа улстөрчдийн стил, имиж болоод тэдгээрийн холбогдсон дуулиан шуугианыг блиц хэлбэрээр уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаа бид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг онцоллоо.

Овог: Чимэд
Нэр: Сайханбилэг
Төрсөн огноо: 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн
Боловсрол: 1986 онд нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн.  Хууль зүйн ухааны магистр.  
Гадаад хэл: Орос, англи хэлтэй.
Албан тушаал: Монгол Улсын Ерөнхий сайд
Хобби: Аялах, сагс, хөлбөмбөг тоглох
Олонд танигдсан дүр: Монгол телевизийн “Агшин” нэвтрүүлэг, "VIP", “Сувгаа битгий солиорой” зэрэг нэвтрүүлгийн хөтлөгч
Хөрөнгө орлого /2015 оныхоор/ : Нэг орон сууц, LEXUS-570, Land rover, Range rover V1-1, "И энд Tи" ХХК-50, "AСУ" ХХК-12.5, "Байгаль бьюти" ХХК -100 хувийг эзэмшдэг.
Оффшор данстай эсэх: Одоогоор мэдэгдээгүй. Харин түүний найз С.Баярцогт оффшор дансандаа нэг сая доллар мартсан дуулиан нь одоо ч намжаагүй.
Гэр бүл: Гэргий топ модель О.Байгаль нь түүнд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн.
Дуулиан: “Засагт хамтраач” хэмээн цөөнх МАН-д санал тавьсан. Цахим сайтын сэтгэгдэлтэй “дайн” зарласан. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон талаарх гэрээг Дубайд байгуулсан. “Эдийн засгийн форум 2016”-гийн нээлтэд хэлсэн үгээсээ болж багагүй шүүмжлэлд өртсөн. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд нараас хэн ч Ч.Сайханбилэг шиг гадныхны өмнө өөрсдийгөө муулаагүй хэмээн олон нийт дургүйцсэн.





  • Шинэ
  • Их уншсан