МАН-ын Удирдах зөвлөл МАХН-тай эвсэх эсэхийг ярьжээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой болтол хуралджээ. Энэ удаагийн хуралдаанаар Удирдах зөвлөлийн гишүүд МАХН-тай эвсэх эсэх асуудлаар нухацтай ярилцсан гэх мэдээлэл байна. Эхний байдлаар энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Бага хурал хуралдах тов гараад байгаа аж. Уг хурлаар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр ямар байх вэ гэдэгт гишүүдийнхээ санал бодлыг сонсох юм байна. Харин тавдугаар сарын эхний долоо хоногт УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах Бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Удирдах зөвлөлийн гишүүд ярилцжээ.

С.Анар

  • Шинэ
  • Их уншсан