Х.Баттулга VS Ж.Оджаргал

(2016.04.12-10:41:54)

Х.Баттулга

Овог: Халтмаа
Нэр: Баттулга
Төрсөн огноо: 1963 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол: Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль, Дүрслэх урлагийн дунд сургуулийн тусгай дунд зураачаар төгссөн. Дээд боловсролгүй ганц улстөрч гэдгээрээ алдартай.
Ажлын гараа: Урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажлын гараагаа эхлүүлсэн.
Хобби: Спорт. Самбо, жүдогоор хичээллэж байсан, МУГТ цолтой. Өдгөө Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч.
Гэр бүл: Хоёр охин, хоёр хүүтэй. “Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа болон түүний анхны эхнэр. Өдгөө Ц.Энхтуяагаас салж Анжелика гэх орос эмэгтэйтэй ханилсан гэх сурагтай ч албан ёсны эхнэртэйгээ ч бас холбоотой байдаг гэх. Харин удаах эхнэр Анжелика нь түүнд ихэр хүүхэд төрүүлж өгсөн хэмээн хэвлэлд бичигдсэн.
Бизнес карьер: Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай  нэртэй адил нэртэй компаниа 1990-ээд оны дунд vед үүсгэн байгуулж, “Max импекс”, “Талх чихэр” гэсэн социализмын үед барьж босгосон үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга хямдхан худалдаж авсан гэдэг. Түүнчлэн аялал жуулчлалын томоохон цогцолборыг сүндэрлүүлж, гадаад, дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгадаг байгаа. Мөн “Женко тур бюро”компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг "Их Майдар" сангийнхан эхлүүлжээ. "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. “Сити шоп”дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. Мөн Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг"  гээд тоочоод байвал тэрбээр тал бүрийн бизнестэй нэгэн
Хөрөнгө орлого: 2014 онд ХОМ-тээ  1.5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байх нэг орон сууц, мөн тооны Lexus-570-тай, “Мах импэкс” ХК,  “Женко тур бюро” ХК, “Талх чихэр” ХК, “Баянгол зочид буудал” ХК, “Баялгийн хувь” ХК, “ХИД” ХХК, “Налайх” ХХК, “Вэбсофт Монгол” ХХК, “Эмээлт зах” ХХК, “Нүүдэл трейд” ХХК, “МИК Эмээлт” ХХК, “Женко холдинг” ХХК, “Хаус дизайн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн.
Улс төр: 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой хандуулж эхэлсэн. “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа, өдгөө УИХ-ын гишүүн. Улс төрийн карьераа өндөрлөх бодолгүй яваа.

Ж.Оджаргал:

Овог: Жамбалжав
Нэр: Оджаргал
Төрсөн огноо: 1965 онд Баянхонгор аймагт төрсөн. Эхээс тавуулаа.
Боловсрол: Нийслэлийн 33 дугаар сургуулийг 1983 онд төгссөн. ОХУ-ын Киевийн политехникийн дээд сургуулийг 1989 онд дүүргэсэн байна.
Ажлын гараа: Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн.
Хобби: Хүүхэд байхдаа зураг зурах дуртай байсан. Гольф тоглож, онигоо ярих дуртай. Гитар тоглож, дуу дуулдаг байсан бөгөөд сэтгэл хөөрсөн үедээ эргэн сэргээдэг.
Гэр бүл: Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Батмөнх нь Орчлон сургуулийн захирал.
Бизнес карьер: “MCS” гэдэг нь Mongolian consulting servive гэсэн үгийн товчлол бөгөөд зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсантай холбоотой. Эрхэм бизнесмен Ж.Оджаргал одоогоор мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн 5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх “М-Си-Эс” группийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга.
Хөрөнгө орлого: Монголын анхны долларын тэрбумтан гэгддэг Ж.Оджаргалын хөрөнгө 400 сая ам.доллараас хальсан гэж үздэг.
Улс төр: Тэрбээр улс төр руу халтирахгүй, УИХ-ын гишүүн болно гэж амбицлахгүй гэдгээ илэрхийлсэн.


  • Шинэ
  • Их уншсан