“Баян Монгол” чуулга тоглолт хийнэ
Төрийн шагналт “Баян Монгол” чуулга дэлхийн жааз хөгжмийн өдөрт зориулан “Solo Night” жазз концертоо үзэгчдэдээ толилуулахад бэлэн боллоо. Улсын филармонийн “Баян Монгол” чуулгатай хамт жазз хөгжмийн шилмэл төрлүүд болох Standard Jazz, Smooth Jazz, Latin, Bossa Nova, Ballad, Classic, Pop зэрэг урсгалыг нэгэн үдэш мэдрэх боломжтой. Тоглолт дөрөвдүгээр сарын 30-нд болох бөгөөд дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар оролцоно. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Олон улсын жазз хөгжмийн өдөр” болгон тэмдэглэхээр 2011 онд албан ёсоор баталсан байдаг юм.

- Шинэ
- Их уншсан

"Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж ₮2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулахаар боллоо"
2022.06.29-16:38:00
Б.Цэнгэл: Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ
2022.06.29-16:32:00
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022.06.29-16:27:57