Л.Эрдэнэчимэг: МоАХ дөрвөн сайдаа засгаас татаж магадгүй

УИХ-ын гишүүн Х.Баттулга болон түүний багийнхныг хуулийнхан шалгаж байгаа нь АН төдийгүй улс төр, нийгмийн уур амьсгалд хэдийнэ нөлөөлж эхэлсэн.
Улс төр дэх Женко ба MCS бүлэглэлийн энэ зодооны "золиос" нь Х.Баттулгатай хамтран ажилладаг бүсгүйчүүд ч болж мэдэх эгзэгтэй нөхцөл байдал нүүрлэв. Өмнө нь туслах Г.Түвшинжаргал, "Түмэн хишигтэн"-ий гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа нарын бүсгүйчүүд 1-14 хоног цагдан хорьсон бол өчигдөр "Баялгийн хувь" ХХК-ийн захирлыг Женкогийн бас нэгэн туслахтай түр саатуулан шалгаж, үдээс хойш нь суллажээ.
Харин Х.Баттулгын зүгээс намынхандаа "Эвлэрэл чинь энэ үү. Засгийн газраас сайд нараа татна" гэж хатуухан үг чулуудсан бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Хувийн компанийг шалгах гэж тийм олон цагдаа очих уу. Бид очоогүй бол юу ч болох байсан юм билээ. Энэ мэт хууль бус ажиллагаа даамжирвал Засгийн газраас дөрвөн сайдаа татах л байх" гэсэн утгатай үгийг өнөөдөр сэтгүүлчдэд ярьжээ.

Б.Даваа

  • Шинэ
  • Их уншсан