Монголбанкны захирлуудын тансаглалыг ил болголоо

Монгол Улсын иргэн бүр эрх мэдэлтнүүдийн Шилэн дансыг хянаж, төсвийн мөнгөний зарцуулалтыг хянах хууль ёсны эрхтэй. Харин энэ эрхээ хамгийн сайн эдэлж, дарга нарын тансаглалыг улайтал илчилж байгаа хүн бол иргэн Б.Цогтгэрэл. Аудитын газрын "буурал" даргатай ана мана үзэлцэж, АТГ-ынхныг олон оронтой тоо бодох ажлаар дарсан Шилэн Цогоо өнөөдөр Монголбанкны дарга нарын тансаглалыг твиттер, фэйсбүүкээр ил болгов. Түүний дэлгэсэн баримтуудаас харахад, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болд 180 сая, Хяналт, шалгалтын газрын захирал Д.Ганбат 139 сая, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал Х.Дэлгэр 139 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан юм байна.
Шилэн Цогоогийн хувьд, өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тансаглал хийгээд "Эрдэнэт" үйлдвэрийн захирлууд Улаанбаатар хотын хамгийн өндөр зэрэглэлтэй орон сууцнуудыг үйлдвэрийн мөнгөөр тэрбум, тэрбумаар нь худалдаж авсныг тоо баримттайгаар дэлгэсэн билээ.

Р.Нар


  • Шинэ
  • Их уншсан