АН-ынхан МАН-д хариу өглөө

МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдыг сайн дураараа огцрохыг шаардсан билээ. Тэгвэл АН-ын бүлгээс МАН-ын дээрх шаардлагад хариу албан тоот илгээсэн байна. Тус албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболд “МАН гишүүдийн "Огцор" гэсэн бичигт манай намын бүлэг хариу өгчээ” гэх тайлбартайгаар нийтэлсэн байна.
Тус албан бичигт “МАН-ын бүлгийн шаардлагад УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэжээ. МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг өнөөдрийг хүртэл ойлгож мэдээгүй байгаа нь харамсалтай” гээд “УИХ-ын дарга З.Энхболд нь Үндсэн хууль болон холбогдох хуулийн хүрээнд УИХ-ыг удирдан ажиллаж байгаа тул МАН-ын бүлгийн хууль бус, улс төржсөн шаардлагаар огцрох үндэслэлгүй. МАН-ын бүлгийн шаардлага нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа болохыг анхааруулж байна”  гэх хариултыг АН-ын бүлгээс МАН-ын бүлэгт өгсөн байна.

Б.МӨНХЖИН




  • Шинэ
  • Их уншсан