Х.Тэмүүжинг АТГ-ын дарга болгохоор тохиролцжээ
Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө авлигатай хатуу тэмцэхээ тунхагласан байдаг. Гэвч эрх баригчийн сэнтийд залармагцаа тэд энэ амлалтаасаа ухарч, Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Авлигатай тэмцэгчид биш, авлигатай тэнцэгчид” болчихоод байгаа. Тэр ч байтугай Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын нөлөө бүхий улстөрчид хүний, өөрийн нам дахь авлигачдыг цээрлүүлэхийн оронд АТГ-тай “дайн” зарласан нь одоо ч үргэлжилж байна. Харин АТГ-ын дарга Н.Ганболд шинэ он гарсны дараахан “Биднийг улам их сорилт хүлээж байна” гэж мэдэгдсэн нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг багагүй татсан. Авлигын хэргээр АТГ-ын “Хар данс”-нд орсон зарим улстөрчийг түүний хэлсэн энэ үг айлгасан ч байж мэднэ. Учир нь 2016 он бол сонгуулийн жил.
Сүүлийн үед зарим хэвлэлд “АТГ-ын даргыг өөрчилж магадгүй” гэх мэдээлэл мэр сэр гарах болсон. Тэгвэл энэ мэдээлэл өнөөдөр батлагдаж, Н.Ганболд АТГ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр өгчээ. Мэдээж хэрэг, эл үйл явдал “АТГ-ын шинэ дарга хэн бэ” гэх асуултыг араасаа дагуулав. Эх сурвалжуудын мэдээлснээр, эрх баригчид АТГ-ын шинэ даргаар хэнийг томилохоо аль хэдийнэ шийджээ. Тэр эрхэм бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин. Тэрбээр Ардчилсан нам дахь “Нэг ардчилал” фракцийн лидер. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр. Шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед нь сөрөг фракциудын зүгээс түүнийг огцруулах ажиллагааг зохион байгуулж, Төрийн тэргүүн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Х.Тэмүүжин бол үнэт зүйлтэй залуу. Тийм учраас түүнийг хамгаалах болно” гэж мэдэгдэж байсан. Тийм учраас Х.Тэмүүжинг АТГ-ын дарга болгох “виз”-ийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өгсөн сурагтай. Хуулийн салбарт хийж буй шинэчлэлүүд, холбогдох хуулийн төслүүдийг санаачлан батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн нь эрхэм гишүүнийг АТГ-ын даргаар өрсөлдөгчгүйгээр томилох болсон гол үзүүлэлт нь байж ч мэдэх юм. Харин өөр нэгэн эх сурвалж “Х.Тэмүүжин энэ жил Төв аймагт нэр дэвшиж чадахааргүй болсон. Тийм учраас намынхан нь түүнд АТГ-ын даргын суудлыг “бэлэглэх” гэж байгаа нь тэр” гэж байв. Ямартай ч эрх баригчдын тохиролцоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол Х.Тэмүүжин ойрын үед УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч таарах нь. Ингэснээр энэ парламентын түүхэнд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хоёр дахь хүн нь Х.Тэмүүжин болно гэсэн үг. МАН-ын лидерүүдийн нэг У.Хүрэлсүх 2012 онд эхнэрээ удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсны улмаас УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байсан юм. Харин гурав дахиар нь Р.Гончигдорж гишүүн тодрох болов уу, яах бол. Тэрбээр Цэц, Дээд шүүх хоёрын хооронд “гүйдэлтэй” болоод удаж байгаа.

Р.Даваа

- Шинэ
- Их уншсан

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2023.03.24-16:05:22