Ц.Нямдорж: Улстөрчийн хувьд Х.Баттулга надад онцын сонирхолгүй

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Тавантолгойн асуудлаар хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэгвэл www.analiz.mn сайт дээрх ярилцлагаас “Тренд үг” буландаа онцолж байна.
-Засгийн газар Тавантолгойн гэрээг УИХ-д оруулахгүйгээр гарын үсэг зурж дараа нь Их Тэнгэрт 60 хүний хүлээн авалт хийхээр М.Энхсайхан захилга өгч бэлдүүлчихсэн байсан .  
- Тавантолгойг УИХ-д өргөн барьснаас хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд очиход нь гайхсан. Өнгөрсөн жил Японд айлчилсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд явлаа. Өдөр шөнөгүй л Япон яваад байдаг. Яах гэж Япон яваад байна вэ гээд гайхсан чинь Тавантолгойн зарим хэсэгт японуудыг оруулж, японуудаар төмөр зам тавиулах юм гэнэ.

-Надад тодорхой баримт алга. Ганц мэдэж байгаа зүйл гэвэл, Тавантолгойн төслийг УИХ-д оруулж ирэхэд гацаасан гол хоёр хүн нь Х.Баттулга, А.Гансүх нар.

-Тавантолгойг гацааж байгаагийн цаана өмнө хийсэн төмөр замынхаа нүглийг хаах гэсэн, сэдэрч гарахвий гэсэн болгоомжлол ч байгаа.
-УИХ-ын даргын толгойлдог “Шонхор”, Х.Баттулгын толгойлдог МоАХ фракцууд нийлж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан.
-2008 оноос хойш “MCS”, ба Х.Баттулгын бүлэглэлүүдийн зөрчил цагаандаа гарсан. 2007 онд Засгийн газраас зөвшөөрөл авч 267 км төмөр зам барих “MCS”-ийн эрхийг зогсоож буцааж төрд авах ажлыг Х.Баттулга хийсэн.
-Надад Х.Баттулгатай хувь хүний хувьд ямар ч асуудал байхгүй.
-Улстөрчийн хувьд ч Х.Баттулга надад онцын сонирхолгүй. Монголын төрийг түшиж байгаа хүн ийм балиар юм хийж болохгүй гэдэг талаас л Х.Баттулга болон бусад хүнд хандаж хэдэн юм хэлдэг.


Б.МӨНХЖИН

  • Шинэ
  • Их уншсан