Н.Алтанхуягийг машинтай хүмүүс дагаад байна гэв үү

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шударга бус бүлэглэлийн толгойлогч хэмээн зарласан билээ. Тэгвэл түүнийг мэдэгдэл хийсний дараа улсын нууц задруулсан хэргээр шалгаж эхэлсэн юм. Хамгийн сонин нь Н.Алтанхуягийг ийнхүү хэвлэл мэдээлэлд хандсаны дараа түүнийг машин дагах болсон гэнэ. Энэ талаар түүний зөвлөх өөрийн “Твиттер” хуудаснаа хэд хоногийн өмнө “Дарга мэдэгдэл хийснээс хойш байнга нэг приус дагаад байдаг боллоо...” хэмээн жиргэсэн юм. Ямартай ч Н.Алтанхуяг мэдэгдэл хийснээрээ ийнхүү сүүлтэй болсон бололтой.

Б.МӨНХЖИН

  • Шинэ
  • Их уншсан