АТГ-ын дарга Н.Ганболд өргөдлөө өгчээ

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр өгсөн байна. Тиймээс Хууль зүйн байнгын хороо маргааш хэлэлцэх асуудлуудын эхэнд түүний өргөдлийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм байна. Харин УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөлөх эсэхийг ирэх пүрэв гарагт хэлэлцэх аж. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг АТГ-ын даргаар томилох тохиргоог эрх баригчид хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар зарим гишүүн “АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх хуралдаанд шинээр томилогдохоор яригдаж буй Х.Тэмүүжин оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх юм биш үү” хэмээн ярьцгааж байна.

Б.МӨНХЖИН

  • Шинэ
  • Их уншсан